Шүүслэг буюу шүүстэй ургамлууд нь гэрийн цэцэг тарьж сурах хүүхэд болон насанд хүрэгчдийн хувьд үнэхээр сайн эхлэл болох ба учир нь эдгээр ургамлыг арчлахад хялбар, мартаж орхисон байхад, зарим даа буруу арчилсан үед ч тэсвэрлэх чадвартай бөгөөд бусад ургамлаас хамгийн энгийн арчилгаа шаарддаг байна. Шүүстэйг танихад хялбар бөгөөд навч болон иш бэлцгэр ус их хэмжээгээр агуулсан байдаг. Голдуу цэцэглэх зориулалтаар ургадаг шүүслэг ургамлуудыг (Хояа, Рочеа, Каланхоэ блосфелдиана гэх мэт) цэцэглэдэг гэрийн ургамал эсвэл саванд ургуулдаг ургамал гэж үздэг. Янз бүрийн хэлбэр, хэмжээтэй олон зуун шүүстэйг гэрт ургуулдаг байна. Навчны нягт бүтэц нь цөлийн амьдрах орчинд ус нөөцөлж ургахтай холбоотой, тэдний ихэнх нь сарнай хэлбэртэй байдаг. Олон жил насалсан зарим ургамлын төрөл модлог ишний үзүүрт бөөгнөрсөн навч “сарнай мод" болдог байна. Зарим төрөл нь унжиж ургадаг эсвэл бутлаг ургамал хэлбэрээр ургадаг. Шүүстэй у...
Эргэн тойрондоо цэцэг ногоо мод тарьж ногоон орчинд амьдаряа. Таримал ба зэрлэг цэцэгсийн тухай, газар газрын цэцэгт хүрээлэнгийн сониноос.