Skip to main content

Шүүстэй буюу шүүслэг ургамлын тухай (Succulents)

 


Шүүслэг буюу шүүстэй ургамлууд нь гэрийн цэцэг тарьж сурах хүүхэд болон насанд хүрэгчдийн хувьд үнэхээр сайн эхлэл болох ба учир нь эдгээр ургамлыг арчлахад хялбар, мартаж орхисон байхад, зарим даа буруу арчилсан үед ч тэсвэрлэх чадвартай бөгөөд бусад ургамлаас  хамгийн энгийн арчилгаа шаарддаг байна. Шүүстэйг танихад хялбар бөгөөд навч болон иш бэлцгэр ус их хэмжээгээр агуулсан байдаг.

Голдуу цэцэглэх зориулалтаар ургадаг шүүслэг ургамлуудыг (Хояа, Рочеа, Каланхоэ блосфелдиана гэх мэт) цэцэглэдэг гэрийн ургамал эсвэл саванд ургуулдаг ургамал гэж үздэг.  Янз бүрийн хэлбэр, хэмжээтэй олон зуун шүүстэйг гэрт ургуулдаг байна.  Навчны нягт бүтэц нь цөлийн амьдрах орчинд ус нөөцөлж ургахтай холбоотой, тэдний ихэнх нь сарнай хэлбэртэй байдаг.  Олон жил насалсан зарим ургамлын төрөл модлог ишний үзүүрт бөөгнөрсөн навч “сарнай мод" болдог байна. Зарим төрөл нь унжиж ургадаг эсвэл бутлаг ургамал хэлбэрээр ургадаг.  


Шүүстэй ургамлын  эх үүсвэр дэлхийн хуурай уур амьсгалтай газруудад ургадаг бөгөөд тэндээс тарималжуулсан байдаг.  Ургамлын ерөнхий шаардлага нь амархан хуурайших бордоо өөрөөр хэлбэл усыг удаан тогтоох шардлаггүй хөрс, нарны гэрэл, цэвэр агаар, ургах улиралдаа усалгаатай байх бөгөөд хүйтэнд хуурайдуу амрах хугацаатай байлгадаг. 


Хэрэв та өөрийн шүүстэй ургамлыг цэцэглүүлэх болон олон жилийн турш үргэлжлүүлэн ургуулахыг хүсч байвал өвлийн сэрүүн улиралд тайван унтуулах нь маш чухал. Шүүстэй ургамал аа чанартай болгох өөр нэг нөхцөл шаардлага бол зуны улиралд гадаа байлгах явдал юм.  


Хэд хэдэн өөр төрөл шүүстэйг нэг саванд гаардан хэлбэрээр хослуулж тарьж болох бөгөөд тэгэхдээ нэг газарт бөөгнөрүүлж  биш сэлүүхэн өндөр модлог, сарнай хэлбэртэй , бутлаг болон унждаг хэлбэрүүдийг хослуулж тарих нь үзэмжтэй байдаг. 


Шүүстэй ургамлын олон төрлийг нэрийн хамт номын зургаар харууллаа. Ургамлыг арчлах тухай өмнөх бичлэгээр оруулсан бөгөөд ургамлын навч мөчир гэмтсэн, шаралсан үед юунаас болсон байж болох талаар олж уншсан зүйлс ээ хуваалцна. 


Таны цэцэг сайхан ургаж танд баяр баясгалан бэлэглэх болтугай. 




Comments

Popular posts from this blog

Шүүстэй-д (Succulents) үүссэн гэмтлийн шалтгааныг арилгах.

Мөчрүүд уртсаж хэлбэр дүрс алдах шалтгаан:  Өвлийн улиралд хэт их ус, зуны улиралд хэт бага гэрэл.    Амжилтын нууц; Өсөлтийг жигд болгохын тулд нарны гэрэл дагуулж савыг үе үе эргүүлээрэй.   Навч дээр зөөлөн бор толбо үүсэх шалтгаан:  Навчны толбо өвчин.    Бенолаттай буюу мөөгөнцрийн эсрэг усаар услах. Агааржуулалтыг сайжруулах. Гэнэт бүх навч унах шалтгаан:  Карантын буюу худгийн цоргоноос шууд маш хүйтэн усаар услах. Өрөөний хэмд хэд хонуулсан бүлээн ус хэрэглээрэй.    Өөр нэг шалтгаан бол зуны улиралд маш бага усалснаас шалтгаална.  Навч дээр хуурай хатуу бор толбо үүссэн шалтгаан:  Бага усалснаас гарах. Шүүслэг ургамал зуны улиралд сайн услах шаардлагатай байдаг гэдгийг санаарай. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Навч шардуу цэхийж өнгө алдаж унжих    шалтгаан:  Хэт их усалдаг, ялангуяа өвлийн улиралд их тохиолддог. Усыг багасгаж агааржуулаад үзээрэй. Үндэс гэмтэж ялзарсан бол сэргэхгүй. Тийм үед шорооноос гар...

Аварга навчинд (Monstera)үүссэн гэмтлийн шалтгааныг арилгах.

  Аварга навчин Навч шарлах шалтгаан: Навчис олноор шарлаж хатах, ялзрах шинж тэмдэг илэрвэл хамгийн их магадлалтай хэт их усалсан шалтгаан болдог.     Хэрэв хатах, ялзрахгүй бол хөрсний бордоолог чанар алдагдсантай холбоотой байж болно.   Хэрэв зөвхөн доод хэсгийн навч шарлаж гэмтсэн бол шинээр ургаж байгаа хар ногоон навч нь дээр хүрэн толбонууд байна уу гэдгийг шалгаж үзээрэй, энэ бага усалгаанаас гэмтэх шалтгаан болдог.   Навч цайвар дундуураа судалтай бол нарны гэрэл хэт их байгааг илтгэнэ.     Навч унах шалтгаан: Аварга навчин олон жил ургаж насжих тусам доод талын навч унах нь хэвийн үзэгдэл юм.    Хэрэв навчны уналт хэвийн бус байвал нөхцөл байдлыг ажиглаж дээд навчны бусад шинж тэмдгийг үргэлжлүүлэн шалгаарай.    Хэрэв навч унахаасаа өмнө бор өнгөтэй болж хуурайшиж хувирвал хэт их дулаанаас үүсэх шалтгаан болдог.    Энэ нь ургамлын савыг радиаторын ойролцоо өвлийн улиралд байлгасантай холбоотой нийтлэг гардаг асуу...