Аварга навчин |
Навч шарлах шалтгаан: Навчис олноор шарлаж хатах, ялзрах шинж тэмдэг илэрвэл хамгийн их магадлалтай хэт их усалсан шалтгаан болдог. Хэрэв хатах, ялзрахгүй бол хөрсний бордоолог чанар алдагдсантай холбоотой байж болно. Хэрэв зөвхөн доод хэсгийн навч шарлаж гэмтсэн бол шинээр ургаж байгаа хар ногоон навч нь дээр хүрэн толбонууд байна уу гэдгийг шалгаж үзээрэй, энэ бага усалгаанаас гэмтэх шалтгаан болдог. Навч цайвар дундуураа судалтай бол нарны гэрэл хэт их байгааг илтгэнэ.
Навч унах шалтгаан: Аварга навчин олон жил ургаж насжих тусам доод талын навч унах нь хэвийн үзэгдэл юм. Хэрэв навчны уналт хэвийн бус байвал нөхцөл байдлыг ажиглаж дээд навчны бусад шинж тэмдгийг үргэлжлүүлэн шалгаарай. Хэрэв навч унахаасаа өмнө бор өнгөтэй болж хуурайшиж хувирвал хэт их дулаанаас үүсэх шалтгаан болдог. Энэ нь ургамлын савыг радиаторын ойролцоо өвлийн улиралд байлгасантай холбоотой нийтлэг гардаг асуудал юм.
Навчны эргэн тойроны ирмэгээс ус туслах шалтгаан: Хөрс хэт нойтон байна. Хөрсийг хатааж, услах хоорондын зайг уртасгаад үзээрэй.
Мөчир ялзрах шалтгаан: Ургамлын мөчир ялзрах өвчин. Өвлийн улиралд хэт их чийгтэй, хэт бага дулааны улмаас мөөгөнцөр үүсдэг. Энэ үед хуурай шинэ бордоотой хөрсөнд шилжүүлэн суулгаж хуурай дулаахан газар байлгавал ургамлаа аврах боломж байж болно.
Урт иштэй цайвар навчтай болох шалтгаан: Хэт бага гэрэл бол хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл юм. Monstera буюу аварга навч нь харанхуй сүүдэрт ургахгүй.
Навчнуудын доорх судлууд хүрэн толботой болох шалтгаан: Улаан аалзны хачиг нэртэй ургамлын хачигт бариулсан байна. Салгах аргыг (red spider mite) гээд иртернетээс хайгаад уншаарай.
Навчны зах хүрэн бор өнгөтэй цаас адил болох шалтгаан: Хуурай агаар бол хамгийн магадлалтай шалтгаан юм. Навчийг мананцар эсвэл савыг чийгтэй орчноор хүрээлээрэй. Саванд тарьсан ургамлын хүрэн захууд ер нь хэт их усалдагтай холбоотой шинж тэмдэг боловч хэрэв ус нэвчсэн бол ерөнхий шаргал өнгөтэй болсноор ялгаж болно.
Навчинд цооролт үүсээгүй шалтгаан: Залуу ургамлын навч огтлогдоогүй, цооролтгүй байх нь хэвийн үзэгдэл юм. Боловсорч гүйцсэн навчны хувьд хамгийн их магадлалтай шалтгаан нь гэрэл, хүйтэн агаар, хэт бага ус, бордоо дутуугаас болж болно. Өндөр ургамлын хувьд хамгийн их магадлалтай нь ус, тэжээллэг бодис дээд навч руу хүрч чадахгүй байх явдал юм. Агаарын үндсийг бордоот хөрс рүү оруулах эсвэл чийгтэй хөвдөн тулгууртай болгож ургуулах хэрэгтэй.
Таны цэцэг сайхан ургах болтугай.
Comments
Post a Comment