Skip to main content

Posts

Showing posts with the label Гэмтлийн шалтгааныг арилгах.

Аварга навчинд (Monstera)үүссэн гэмтлийн шалтгааныг арилгах.

  Аварга навчин Навч шарлах шалтгаан: Навчис олноор шарлаж хатах, ялзрах шинж тэмдэг илэрвэл хамгийн их магадлалтай хэт их усалсан шалтгаан болдог.     Хэрэв хатах, ялзрахгүй бол хөрсний бордоолог чанар алдагдсантай холбоотой байж болно.   Хэрэв зөвхөн доод хэсгийн навч шарлаж гэмтсэн бол шинээр ургаж байгаа хар ногоон навч нь дээр хүрэн толбонууд байна уу гэдгийг шалгаж үзээрэй, энэ бага усалгаанаас гэмтэх шалтгаан болдог.   Навч цайвар дундуураа судалтай бол нарны гэрэл хэт их байгааг илтгэнэ.     Навч унах шалтгаан: Аварга навчин олон жил ургаж насжих тусам доод талын навч унах нь хэвийн үзэгдэл юм.    Хэрэв навчны уналт хэвийн бус байвал нөхцөл байдлыг ажиглаж дээд навчны бусад шинж тэмдгийг үргэлжлүүлэн шалгаарай.    Хэрэв навч унахаасаа өмнө бор өнгөтэй болж хуурайшиж хувирвал хэт их дулаанаас үүсэх шалтгаан болдог.    Энэ нь ургамлын савыг радиаторын ойролцоо өвлийн улиралд байлгасантай холбоотой нийтлэг гардаг асуу...

Шүүстэй-д (Succulents) үүссэн гэмтлийн шалтгааныг арилгах.

Мөчрүүд уртсаж хэлбэр дүрс алдах шалтгаан:  Өвлийн улиралд хэт их ус, зуны улиралд хэт бага гэрэл.    Амжилтын нууц; Өсөлтийг жигд болгохын тулд нарны гэрэл дагуулж савыг үе үе эргүүлээрэй.   Навч дээр зөөлөн бор толбо үүсэх шалтгаан:  Навчны толбо өвчин.    Бенолаттай буюу мөөгөнцрийн эсрэг усаар услах. Агааржуулалтыг сайжруулах. Гэнэт бүх навч унах шалтгаан:  Карантын буюу худгийн цоргоноос шууд маш хүйтэн усаар услах. Өрөөний хэмд хэд хонуулсан бүлээн ус хэрэглээрэй.    Өөр нэг шалтгаан бол зуны улиралд маш бага усалснаас шалтгаална.  Навч дээр хуурай хатуу бор толбо үүссэн шалтгаан:  Бага усалснаас гарах. Шүүслэг ургамал зуны улиралд сайн услах шаардлагатай байдаг гэдгийг санаарай. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Навч шардуу цэхийж өнгө алдаж унжих    шалтгаан:  Хэт их усалдаг, ялангуяа өвлийн улиралд их тохиолддог. Усыг багасгаж агааржуулаад үзээрэй. Үндэс гэмтэж ялзарсан бол сэргэхгүй. Тийм үед шорооноос гар...