Энэ аварга навчит ургамал олон жилийн турш сонирхогчдын дуртай ургамал байсаар байна. Шинэхэн нялх суулгацыг (заримдаа Philodendron pertusum гэж андуурч зардаг) удалгүй насанд хүрсэн том навч ургахад цоорсон, гүн зүсэгдсэн хэлбэртэй болдог. Бат бөх дэмжлэг болох түших мод зайлшгүй шаардлагатай бөгөөд иш мөчир нь 6 метр ба түүнээс дээш өндөрт хүрч чаддаг. Хэрэв таны зорилго аварга том навчтай өндөр ургамал ургуулах бол та агаарын үндсийг арчлах хэрэгтэй түүнийг бордоо хөрс рүү оруулах эсвэл хөвд бүрээстэй мод ашиглах хэрэгтэй. Өрөөнд дундаж хэмжээтэйг ургуулахыг хүсвэл M.deliciosa borsigiana гэх төрлийг сонгоорой. Monsteras нь амархан ургадаг бөгөөд тусгай шаардлага тавьдаггүй.
Аварга навчит (Monstera) ургуулах амжилтын нууц.
- Температур: Өвлийн улиралд 10-аас багагүй хэмийн дулаанд байна. Идэвхтэй ургалт нь 18-19 хэмээс эхэлдэг.
- Гэрэл: Нарны шууд тусгалаас хол байлга. Бага зэргийн сүүдэр эсвэл дунд зэргийн гэрэлтүүлэгтэй газрыг сонгоорой.
- Ус: 11-р сараас 3-р сар хүртэл хөрсийг зөвхөн чийглэж байлгаарай, их нойтон байлгах хэрэггүй шалгаж байгаарай. Жилийн үлдсэн хугацаанд усаар сайтар услаарай, гэхдээ хөрсийг усалгааны хооронд хатаана.
- Агаарын чийгшил: Өрөө их халуун бол чийгшүүлж байгаарай. Том удаахан ургасан навчаа үе үе угааж арчаарай.
- Шилжүүлэн суулгах: 2 жил тутамд хавар том саванд шинэ хөрс бордоонд шилжүүлнэ.
- Хувааж суулгах: Хэрэв хэт өндөр ургавал зуны улиралд үзүүр талыг агаарын үндэснээс доогуур тайрч болно. Тайрсан ургамалыг бордоотой сайхан хөрсөнд суулгахад үргэлжлэн ургана.
Хөвдөн баганыг бэлтгэж Аварга навчит аа тойруулж тогтоогоод ургуулахад агаарын үндэс баганаас чийг авч амжилттай сайхан ургахад мөн нөлөөлдөг.
Дараах бичлэгээр Аварга навчитад үүссэн гэмтлийн шалтгааныг яаж шийдвэрлэвэл зүйтэй вэ гэдэг талаар уншиж судлаад найз нартайгаа хуваалцна.
Таны цэцэг навч сайхан ургах болтугай.
Comments
Post a Comment