Skip to main content

Шүүстэйг (succulents ) ургуулах амжилтын нууц.



Гэрийн нөхцөлд шүүстэйг ургуулах аргыг интернэтээс олж уншиж мэдсэн зүйлсээ товчлон тэмдэглэж цэцэгт дуртай найз нартаа зориулан бичлээ.

Температур: 

Хавраас намар хүртэл дунджаар ижил дулаанд байлгахыг хичээгээрэй. Шүүстэйг ургуулахдаа (ихэнх гэрийн ургамлаас ялгаатай нь) шөнийн болон өдрийн температурын хооронд мэдэгдэхүйц ялгаагүй ижил хэмд байлгахыг хичээ нь биз ээ. Өвлийн улиралд сэрүүн дээ  10° - 13 ° С хамгийн тохиромжтой, ямар ч хор хөнөөл учруулахгүй. 

Гэрэл:

Цонхны тавцан тохиромжтой байрлал юм, шүүстэйд нарны гэрэл маш чухал. Боломжтой бол урд зүг рүү харсан цонхны тавцанг сонгоорой, гэхдээ зуны улиралд сүүдэрлэх шаардлагатай байдаг. Хавортиа ба Гастериа нэртэй шүүстэй нь гэрэл гэгээтэй боловч наргүй газар сайхан ургана.


Усалга:

Хавраас намрын улиралд гэрийн цэцэг адил услаж тордоно. Хөрсийг хатаж эхэлмэгц бүхэлдэн чийгшүүлж өгнө. Өвлийн улиралд усыг багасгана. 1-2 сард нэг л удаа усалдаг.  


Агаарын чийгшил: 

Навчийг шороонд булах шаардлагагүй.  Гол шаардлага бол цэвэр агаарт байлгах, цонхыг тогтмол нээж байгаарай. 


Хөрсийг солих шинэчлэх: 

Шаардлагатай үед л хөрсийг хаврын улиралд шинэчилж арай том саванд суулгаж болно. Гүн биш харин гүехэн савыг ашигла.  


Үржүүлэх

Мөчир болон навч амархан үндэслэнэ. Хавар болон зуны улиралд тайрч үндэслүүлнэ. Гол анхаарах зүйл бол үржүүлэхээр тайрсан мөчрийг хэд хоног хатаана. Том тайртасыг 1-2 долоо хоног шороонд хийхээс өмнө хатаана. Шороонд суулгаад маш бага услана. Гялгар уут болон шилээр битгий таглаарай. Үржүүлэх өөр нэг арга бол үрээр тарих ба дулааны 21- 27° С  хэмд тарина.  




Үргэлжлүүлээд шүүстэй ургамлын төрөл болон, навч унах, шарлах, гэмтэх г.м асуудлаас сэргийлэх талаар уншиж мэдсэн ээ хуваалцна. Санаа оноо, нэр ус хэллэгт алдаатай бичсэн бол хэлж туслаарай. 
Баярлалаа. Бүгдээрээ хамтдаа суралцаяа. 

Comments

Popular posts from this blog

Шүүстэй-д (Succulents) үүссэн гэмтлийн шалтгааныг арилгах.

Мөчрүүд уртсаж хэлбэр дүрс алдах шалтгаан:  Өвлийн улиралд хэт их ус, зуны улиралд хэт бага гэрэл.    Амжилтын нууц; Өсөлтийг жигд болгохын тулд нарны гэрэл дагуулж савыг үе үе эргүүлээрэй.   Навч дээр зөөлөн бор толбо үүсэх шалтгаан:  Навчны толбо өвчин.    Бенолаттай буюу мөөгөнцрийн эсрэг усаар услах. Агааржуулалтыг сайжруулах. Гэнэт бүх навч унах шалтгаан:  Карантын буюу худгийн цоргоноос шууд маш хүйтэн усаар услах. Өрөөний хэмд хэд хонуулсан бүлээн ус хэрэглээрэй.    Өөр нэг шалтгаан бол зуны улиралд маш бага усалснаас шалтгаална.  Навч дээр хуурай хатуу бор толбо үүссэн шалтгаан:  Бага усалснаас гарах. Шүүслэг ургамал зуны улиралд сайн услах шаардлагатай байдаг гэдгийг санаарай. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Навч шардуу цэхийж өнгө алдаж унжих    шалтгаан:  Хэт их усалдаг, ялангуяа өвлийн улиралд их тохиолддог. Усыг багасгаж агааржуулаад үзээрэй. Үндэс гэмтэж ялзарсан бол сэргэхгүй. Тийм үед шорооноос гар...

Шүүстэй буюу шүүслэг ургамлын тухай (Succulents)

  Шүүслэг буюу шүүстэй ургамлууд нь гэрийн цэцэг тарьж сурах хүүхэд болон насанд хүрэгчдийн хувьд үнэхээр сайн эхлэл болох ба учир нь эдгээр ургамлыг арчлахад хялбар, мартаж орхисон байхад, зарим даа буруу арчилсан үед ч тэсвэрлэх чадвартай бөгөөд бусад ургамлаас     хамгийн энгийн арчилгаа шаарддаг байна. Шүүстэйг танихад хялбар бөгөөд навч болон иш бэлцгэр ус их хэмжээгээр агуулсан байдаг. Голдуу цэцэглэх зориулалтаар ургадаг шүүслэг ургамлуудыг (Хояа, Рочеа, Каланхоэ блосфелдиана гэх мэт) цэцэглэдэг гэрийн ургамал эсвэл саванд ургуулдаг ургамал гэж үздэг.     Янз бүрийн хэлбэр, хэмжээтэй олон зуун шүүстэйг гэрт ургуулдаг байна.     Навчны нягт бүтэц нь цөлийн амьдрах орчинд ус нөөцөлж ургахтай холбоотой, тэдний ихэнх нь сарнай хэлбэртэй байдаг.     Олон жил насалсан зарим ургамлын төрөл модлог ишний үзүүрт бөөгнөрсөн навч “сарнай мод" болдог байна. Зарим төрөл нь унжиж ургадаг эсвэл бутлаг ургамал хэлбэрээр ургадаг.     Шүүстэй у...