Skip to main content

Posts

Аварга навчинд (Monstera)үүссэн гэмтлийн шалтгааныг арилгах.

  Аварга навчин Навч шарлах шалтгаан: Навчис олноор шарлаж хатах, ялзрах шинж тэмдэг илэрвэл хамгийн их магадлалтай хэт их усалсан шалтгаан болдог.     Хэрэв хатах, ялзрахгүй бол хөрсний бордоолог чанар алдагдсантай холбоотой байж болно.   Хэрэв зөвхөн доод хэсгийн навч шарлаж гэмтсэн бол шинээр ургаж байгаа хар ногоон навч нь дээр хүрэн толбонууд байна уу гэдгийг шалгаж үзээрэй, энэ бага усалгаанаас гэмтэх шалтгаан болдог.   Навч цайвар дундуураа судалтай бол нарны гэрэл хэт их байгааг илтгэнэ.     Навч унах шалтгаан: Аварга навчин олон жил ургаж насжих тусам доод талын навч унах нь хэвийн үзэгдэл юм.    Хэрэв навчны уналт хэвийн бус байвал нөхцөл байдлыг ажиглаж дээд навчны бусад шинж тэмдгийг үргэлжлүүлэн шалгаарай.    Хэрэв навч унахаасаа өмнө бор өнгөтэй болж хуурайшиж хувирвал хэт их дулаанаас үүсэх шалтгаан болдог.    Энэ нь ургамлын савыг радиаторын ойролцоо өвлийн улиралд байлгасантай холбоотой нийтлэг гардаг асуудал юм. Навчны эргэн тойроны ирмэгээс ус туслах шалтгаан: Хөрс х
Recent posts

Monstera(аварга навчит ургамал) - ыг ургуулах амжилтын нууц.

Энэ аварга навчит ургамал олон жилийн турш сонирхогчдын дуртай ургамал байсаар байна.     Шинэхэн нялх суулгацыг (заримдаа Philodendron pertusum гэж андуурч зардаг) удалгүй насанд хүрсэн том навч ургахад цоорсон, гүн зүсэгдсэн хэлбэртэй болдог. Бат бөх дэмжлэг болох түших мод зайлшгүй шаардлагатай бөгөөд иш     мөчир нь 6 метр ба түүнээс дээш өндөрт хүрч чаддаг.     Хэрэв таны зорилго аварга том навчтай өндөр ургамал ургуулах бол та агаарын үндсийг арчлах хэрэгтэй түүнийг бордоо хөрс рүү оруулах эсвэл хөвд бүрээстэй мод ашиглах хэрэгтэй. Өрөөнд дундаж хэмжээтэйг ургуулахыг хүсвэл M.deliciosa borsigiana гэх төрлийг сонгоорой.     Monsteras нь амархан ургадаг бөгөөд тусгай шаардлага тавьдаггүй.     Аварга навчит (Monstera) ургуулах амжилтын нууц. Температур:     Өвлийн улиралд 10-аас багагүй хэмийн дулаанд байна.     Идэвхтэй ургалт нь 18-19 хэмээс эхэлдэг.     Гэрэл: Нарны шууд тусгалаас хол байлга.    Бага зэргийн сүүдэр эсвэл дунд зэргийн гэрэлтүүлэгтэй газрыг сонгоорой.   Ус: 11-р са

Шүүстэй-д (Succulents) үүссэн гэмтлийн шалтгааныг арилгах.

Мөчрүүд уртсаж хэлбэр дүрс алдах шалтгаан:  Өвлийн улиралд хэт их ус, зуны улиралд хэт бага гэрэл.    Амжилтын нууц; Өсөлтийг жигд болгохын тулд нарны гэрэл дагуулж савыг үе үе эргүүлээрэй.   Навч дээр зөөлөн бор толбо үүсэх шалтгаан:  Навчны толбо өвчин.    Бенолаттай буюу мөөгөнцрийн эсрэг усаар услах. Агааржуулалтыг сайжруулах. Гэнэт бүх навч унах шалтгаан:  Карантын буюу худгийн цоргоноос шууд маш хүйтэн усаар услах. Өрөөний хэмд хэд хонуулсан бүлээн ус хэрэглээрэй.    Өөр нэг шалтгаан бол зуны улиралд маш бага усалснаас шалтгаална.  Навч дээр хуурай хатуу бор толбо үүссэн шалтгаан:  Бага усалснаас гарах. Шүүслэг ургамал зуны улиралд сайн услах шаардлагатай байдаг гэдгийг санаарай. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Навч шардуу цэхийж өнгө алдаж унжих    шалтгаан:  Хэт их усалдаг, ялангуяа өвлийн улиралд их тохиолддог. Усыг багасгаж агааржуулаад үзээрэй. Үндэс гэмтэж ялзарсан бол сэргэхгүй. Тийм үед шорооноос гаргаж үндсийг шалгах хэрэгтэй. Үндэсний ихэнх хувь эрүүл бол гэмтсэн үхэжсэн хэсг

Шүүстэй буюу шүүслэг ургамлын тухай (Succulents)

  Шүүслэг буюу шүүстэй ургамлууд нь гэрийн цэцэг тарьж сурах хүүхэд болон насанд хүрэгчдийн хувьд үнэхээр сайн эхлэл болох ба учир нь эдгээр ургамлыг арчлахад хялбар, мартаж орхисон байхад, зарим даа буруу арчилсан үед ч тэсвэрлэх чадвартай бөгөөд бусад ургамлаас     хамгийн энгийн арчилгаа шаарддаг байна. Шүүстэйг танихад хялбар бөгөөд навч болон иш бэлцгэр ус их хэмжээгээр агуулсан байдаг. Голдуу цэцэглэх зориулалтаар ургадаг шүүслэг ургамлуудыг (Хояа, Рочеа, Каланхоэ блосфелдиана гэх мэт) цэцэглэдэг гэрийн ургамал эсвэл саванд ургуулдаг ургамал гэж үздэг.     Янз бүрийн хэлбэр, хэмжээтэй олон зуун шүүстэйг гэрт ургуулдаг байна.     Навчны нягт бүтэц нь цөлийн амьдрах орчинд ус нөөцөлж ургахтай холбоотой, тэдний ихэнх нь сарнай хэлбэртэй байдаг.     Олон жил насалсан зарим ургамлын төрөл модлог ишний үзүүрт бөөгнөрсөн навч “сарнай мод" болдог байна. Зарим төрөл нь унжиж ургадаг эсвэл бутлаг ургамал хэлбэрээр ургадаг.     Шүүстэй ургамлын    эх үүсвэр дэлхийн хуурай уур амьсгалта

Шүүстэйг (succulents ) ургуулах амжилтын нууц.

Гэрийн нөхцөлд шүүстэйг ургуулах аргыг интернэтээс олж уншиж мэдсэн зүйлсээ товчлон тэмдэглэж цэцэгт дуртай найз нартаа зориулан бичлээ. Температур :   Хавраас намар хүртэл дунджаар ижил дулаанд байлгахыг хичээгээрэй.  Шүүстэйг ургуулахдаа (ихэнх гэрийн ургамлаас ялгаатай нь) шөнийн болон өдрийн температурын хооронд мэдэгдэхүйц ялгаагүй ижил хэмд байлгахыг хичээ нь биз ээ.  Өвлийн улиралд сэрүүн дээ     10° - 13 ° С хамгийн тохиромжтой, ямар ч хор хөнөөл учруулахгүй.   Гэрэл : Цонхны тавцан тохиромжтой байрлал юм, шүүстэйд нарны гэрэл маш чухал. Боломжтой бол урд зүг рүү харсан цонхны тавцанг сонгоорой, гэхдээ зуны улиралд сүүдэрлэх шаардлагатай байдаг. Хавортиа ба Гастериа нэртэй шүүстэй нь гэрэл гэгээтэй боловч наргүй газар сайхан ургана. Усалга : Хавраас намрын улиралд гэрийн цэцэг адил услаж тордоно. Хөрсийг хатаж эхэлмэгц бүхэлдэн чийгшүүлж өгнө. Өвлийн улиралд усыг багасгана. 1-2 сард нэг л удаа усалдаг.     Агаарын чийгшил:  Навчийг шороонд булах шаардлагагүй.     Гол шаардлага